SecurePost хөтөч

Download app from google play
Install from the Chrome web store

SecurePost гэж юу вэ?

ТВИТТЕР АККАУНТ эсвэл ФЭЙСБҮҮК ХУУДСАА АЮУЛГҮЙ ХУВААЛЦАХ

SecurePost Android апликейшн нь аккаунтын нууц үгийг тараалгүйгээр бүлэг хэрэглэгч нарт Твиттер аккаунт эсвэл Фэйсбүүк хуудас хуваалцах боломжийг олгоно. Шалгагдсан жиргээ бүрийг зөвхөн аккаунтыг ашиглах зөвшөөрөлтэй бүлгийн гишүүн нийтлэсэн байна.

НИЙТЛЭЛИЙГ ХЭН Ч ШАЛГАЖ БОЛНО

SecurePost Android апликейшныг ашиглах үед таны Твиттер эсвэл Фэйсбүүк нйитлэл болгонд криптограп тэмдэг дагалдана. Энэхүү тэмдэгний тусламжтай хэн ч болов нийтлэлийг зөвхөн аккаунт эзэмшигч эсвэл эрх бүхий бүлгийн гишүүн нийтлэсэн гэдгийг баталгаажуулж болох ба нийтлэлийн контентод өөрчлөлт ороогүй гэдэгт бүрэн итгэж болно.

АВТОМАТААР ШАЛГАХ

SecurePost Android апликейшн болон Chrome плагин нь нийтлэлийг автоматаар шалгадаг. SecurePost Verifier буюу SecurePost Шалгагч нь бүлгийн гишүүний ( яг аль гишүүн гэдгийг илчлэлгүйгээр ) бичсэн нийтлэл мөн болохоос гадна нийтлэлд өөрчлөлт ороогүй болохыг автоматаар шалгаж өгдөг Chrome плагин юм.

Та SecurePost Android апликейшныг Google Play store-с мөн SecurePost Verifier Chrome плагиныг Chrome Web Store-с татаж авч болно. Апликейшн болон плагинаа татаж авч суулгаад боломжтой үед нь шинэ хувилбарыг суулгаж байна уу!

Яагаад SecurePost гэж?

SecurePost-ийг ашиглах үед таны дагагч нар мэдээлэл үнэхээр таных гэдэгт бүрэн итгэж болно. SecurePost халдагч нараас таны нэр төрийг хамгаална. Хэн нэгэн таны Твиттер болон Фэйсбүүк аккаунтд халдаж эсвэл нууц үгийг тань хулгайлсан ч тэд таныг дуурайж эсвэл таны бүлгийн гишүүн шиг байж чадахгүй. Халдагч бүлэгт уригдаагүй бол тэдний нийтлэл шалгагдах боломжгүй. Хэрэглэгч нар таны нийтлэлд өөрчлөлт ороогүй болон үнэхээр таныг нийтлэсэн гэдэгт бат итгэж болно.

НУУЦ ҮГЭЭ ХУУВАЛЦАЛГҮЙГЭЭР АККАУНТАА ХУВААЛЦАХ

Сошиал медиа аккаунтаа бусадтай хуваалцана гэдэг тийм ч сайхан санаа биш, учир нь нууц үгээ бусдад өгснөөр аккаунт тань бусдын гарт орно гэсэн үг. SecurePost-ийн тусламжтай та бусад хэрэглэгч нарт аккаунт нууц үгээ өгөлгүй бүлгийн гишүүддээ нийтлэл нийтлэх боломжийг өгөх юм. Бүлгийн гишүүд аккаунтын эзэмших эрхийг авч чадахгүй мөн фрофайлын тохиргоог өөрчилж чадахгүй.

САНАЛ ХҮСЭЛТ, ХӨГЖҮҮЛЭГЧ БОЛОН ОРЧУУЛАГЧ НАРТ ТАЛАРХАХ БОЛНО!
  • Асуулт, санал хүсэлт болон орчуулгын талаар securepostapp@gmail.com хаяг руу майл бичнэ үү.
SECUREPOST-ИЙГ САЙЖРУУЛАХАД ТУСЛАХ
  • Энэ судалгааг бөглөж бидэнд апликейшнээ сайжруулж мөн таньд хүртээмжтэй болгоход туслана уу!
АСУУЛТ БАЙНА УУ?
  • Бидний Түгээмэл асуулт хариултаас SecurePost хэрхэн ажилладаг талаарх илүү мэдээллийг олж авна уу.